Удирдах алба хаагчид

ЙР 78112071

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХАЛБА-ХОРИХ 443 ДУГААР АНГИЙН

ДАРГА, ХУРАНДАА ЖАРГАЛСАЙХАНЫ БАТМӨНХИЙН

ТОВЧ НАМТАР

Жаргалсайханы Батмөнх нь 1978 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн.  Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй.

1986-1996 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургууль,

1997-2001 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн б/333 дугаар тушаалаар Хорих 405 дугаар ангид ээлжийн дарга, 2002-2008 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2008-2013 онд Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар, 2013 оны 08 дугаар сараас Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар, 2015 оны 07 дугаар сараас Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар тус тус томилогдсон. Улсад нийт 20 жил, ШШГБ-д 20 жил ажиллаж байна. Хурандаа цолтой.