“ШШГБ-ын ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан дээд байгууллагын бодлого, шийдвэр дэвшүүлсэн зорилт, байгууллагынхаа үндсэн чиг үүргийн биелэлт, алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар иргэд, үйлчлүүлэгчдэд мэдээлэн сурталчлах, тэдний санал, хүсэлтийг сонсох зорилгоор 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10.00-17.00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж, мөн алба хаагчдынхаа чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор офицер, ахлагч бүрэлдэхүүний дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, тэмцээний нийлбэр дүнгээр офицер бүрэлдэхүүний баг тамирчид тэргүүн байр эзлэн мөнгөн шагналаар шагнаж урамшуулан нийт бие бүрэлдэхүүндээ баярын мэнд дэвшүүллээ. IMG_4518IMG_4517IMG_4513IMG_4580IMG_4576IMG_4526

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*