Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарим алба хаагчид ШШГБ-ын шагнал болон цэргийн цолоор шагнагдлаа

Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа үр бүтээл, идэвх зүтгэл гарган ажиллаж буй тус газрын зарим алба хаагчдад цэргийн ээлжит цол, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.03.18/ боллоо.
DSC_0596DSC_0602
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар цэргийн ээлжит ахмад цолоор тооцооны нягтлан бодогч, ахлах дэслэгч Д.Даваасамбуу, хугацааны өмнө “ахлах дэслэгч” цолоор шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.Чанцалдулам, офицерийн бүрэлдэхүүнд орж “дэслэгч” цолоор бага эмч, ахлагч Б.Нандинцэцэг, шийдвэр гүйцэтгэгч Э.Сумъяажав нар шагнагдлаа.
DSC_0600DSC_0597
Мөн ШШГБ-ын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 2, “Хүндэт тэмдэг”-ээр 1, “Албаны төлөө III” зэргийн тэмдгээр 2, Монголын залуучуудын холбооны шагналаар 4 алба хаагч тус тус шагнагдлаа. Нийт шагнагдсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
DSC_0632

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*