Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан зарим алба хаагчид ШШГБ-ын цол, шагналаар шагнагдлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын цол, шагналаар шагнагдлаа. Тус газрын алба хаагчдаас төлөөлөгч, ахмад Л.Ариунболд цэргийн ээлжит “Хошууч” цолоор, ахмад цолоор сэтгэл зүйч, ахлах дэслэгч А.Сайнтуяа, ахлах ахлагч цолоор хамгаалалтын ажилтан, ахлагч Г.Наранбаатар, ахлагч цолоор тогооч, дэд ахлагч Э.Нандин-Эрдэнэ нар шагнагдсан бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдгээр 2, “Албаны төлөө I” зэргийн тэмдгээр 1, “Албаны төлөө II” зэргийн тэмдгээр 2, “Салбарын тэргүүний ажилтан” тэмдгээр 3, “Тэргүүний шийдвэр гүйцэтгэгч” тэмдгээр 1, “Хүндэт тэмдэг”-ээр 3, “Албаны төлөө III” зэргийн тэмдгээр 2, нийт 15 алба хаагч шагнагдлаа. Нийт алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
IMG_3943 IMG_3946
IMG_3919 IMG_3906

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*