Байгууллагын товч түүх


Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 1990 онд БНМАУ-ын Бага хурлын 23 дугаар тогтоол, Засгийн газрын 1990 оны 153 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаар тогтоолоор тус аймагт аймгийн харъяалалтай Хорих ангийг Мөрөн сумын төвөөс зүүн тийш 6 км “Чимэдийн толгой” гэх газарт байрлах хуучин орос цэргийн анги байсан объектод байгуулагджээ.

Уг тогтоолд “Засан хүмүүжүүлэх, хорих ангид хүмүүжиж байгаа ялтнуудаар Мөрөн хотын нутаг Улаан хужиртаас элс шороо авч тоосго үйлдвэрлэх, Чандмань-Өндөр сумын Бадарын нуруу, Бүрэнтогтох сумын Эрчимийн нуруунаас мод бэлтгэх, ой цэвэрлэх, үйлдвэр албан газруудад гэрээгээр ажил гүйцэтгүүлэхээр даалгасан байдаг.           Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны Хорих 443 дугаар ангийг Монгол улсын Засгийн газрын 1997 оны 169 дугаар тогтоолоор төвлөрсөн хорих анги болгон зохион байгуулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 1998 оны “Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 227 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “Алба зохион байгуулах тухай” А/169 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Хорих ангийг шийдвэр гүйцэтгэлийн тасагтай нэгтгэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болгон зохион байгуулагдсан.

Хорих ангийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байх хугацаанд буюу 2018 он хүртэлх хугацаанд хоригдлуудыг өөрийн аж ахуй, үйлдвэрлэлд ажиллуулан, ажлын байраар хангаж блок, зиг заг хавтан үйлдвэрлэж, зах зээлд борлуулахаас гадна нүүрсний уурхайд олборлолт хийн дотоод орлогыг нэмэгдүүлэн ажиллаж ирсэн.         Уг нүүрс олборлох газар ашиглах зөвшөөрлийг Хөвсгөл аймгийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 16 тоот захирамжаар хорих ангиас тавьсан хүсэлтийн дагуу Бүрэнтогтох сумын Нүүрстэйн амны уурхайн орд газарт нүүрс олборлох, ашиглахад зориулж 2,7 га эдлбэр газар олгосон байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 2017 онд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19 өдрийн б/1135 тушаалаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-443 дугаар нээлттэй хорих анги болгон өөрчлөгдөж үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 304 дүгээр “Хорих анги татан буулгах” тухай тогтоолоор тус 443 дугаар нээлттэй хорих анги нь татан буугдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн  б/1658 дугаар тушаалаар Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон бүтэц, орон тоо өөрчлөгдсөн.

Одоо Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дотооддоо Удирдлага, санхүү аж ахуй, цагдан хорих байр, шийдвэр гүйцэтгэл хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба гэсэн үндсэн 4 нэгжээр зохион байгуулагдан офицер, ахлагч нийт 40 алба хаагчтайгаар хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна.

Back to top button