УДИРДАХ АЛБА ХААГЧИД
Тус газрын даргаар хурандаа Борогын Лхагва, дэд хурандаа Бат-Очирын Баярсайхан, хурандаа Дэнсмаагийн Дамдин, дэд хурандаа Сумьяагийн Өлзийбаяр, хурандаа Очирбатын Хадбаатар, хурандаа Хүрэлгөлөгийн Батмөнх, хурандаа Отгонбаярын Билгүүн, хурандаа Жаргалсайхны Батмөнх тус газрын даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд 2022 оны 11 дүгээр сараас хурандаа Баатарын Эрдэнэбат томилогдон эдүгээ хүртэл ажиллаж байна.
ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД
ХУРАНДАА БОРОГИЙН ЛХАГВАГИЙН
ТОВЧ НАМТАР
/1991-1999 он/
Борогийн хурандаа Лхагва нь 1952 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутаг “Уйлганы гол” хэмээх газар төрсөн.
1960-1968 онд Хөвсгөл аймгийн Хатгал сумын 10 жилийн дунд сургууль,
1970 онд Политехникумыг “Хөнгөн хүнсний үйлдвэрийн техник, механикч” мэрэгжлээр төгссөн.
1970-1973 онд Дорнод аймгийн мах комбинат, Улаанбаатар хотын чихэр боовны үйлдвэрт слесарь, ээлжийн дарга, механикч
1973 онд Сэлэнгэ аймгийн Цагаан толгой дахь Хүүхдийн колонд багшаар
1973-1991 онд Дарьт, ЗХХБ-ын Удирдах газрын нэгдсэн аж ахуй, Хөвсгөл аймгийн хорих анги зэрэг газруудад хянагч, бага дарга, жижүүрийн офицер, хөдөлмөрийн багш, хөдөлмөрийн тоо бүртгэгч, отрядын дарга, нэгдсэн аж ахуйн даргаар ажиллаж байгаад
1991-1999 онд Хөвсгөл аймгийн Хорих 443 дугаар ангийн дарга, дэд даргаар тус тус томилогдон ажилласан. Улсад 29 жил, үүнээс ШШГБ-д 26 жил ажилласан байна.
Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, ойн медалиуд, Цэргийн хүндэт медаль, “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдсан.
ДЭД ХУРАНДАА БАТ-ОЧИРЫН БАЯРСАЙХАНЫ
ТОВЧ НАМТАР
/1999-2000 он, 2001-2003 он/
Бат-Очирын Баярсайхан нь 1965 онд Хөвсгөл аймагт төрсөн.
1973-1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р 10 жилийн дунд сургуулийг төгсч, 1983 оноос НАХЯ-ны системд орсон. 1988 онд НАХЯ-ны дээд сургууль төгссөн. 1988-1993 онд Хөвсгөл аймгийн Галт суманд төлөөлөгч,
1993-1995 онд Шинэ-Идэр суманд төлөөлөгч
1995-1997 онд Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ суманд төлөөлөгч
1997-1998 онд Мөнгөнморьтын Хорих ангид төлөөлөгч
1998-1999 онд Мааньт дахь Хорих ангид орлогч дарга
1999-2003 онд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар тус тус ажилласан.
1999 онд цэргийн дэд хурандаа цол олгогдсон.
1995 онд аймгийн Цэргийн хэлтсийн “Ажил мэргэжлийн аварга”, 1987, 1996, 1997 онуудад “Баярын бичиг” үнэ бүхий зүйл, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медалиар тус тус шагнагдсан. Дэд хурандаа цолтой.
ХУРАНДАА ДЭНСМААГИЙН ДАМДИНГИЙН
ТОВЧ НАМТАР
/2000-2001он/
Дэнсмаа овогтой хурандаа Дамдин нь 1950 онд Улаанбаатар хотод төрсөн.
1975 онд Зөвлөлт Холбоот Улсын ДЯЯ-ны дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
1968-1976 онд Улсын төв хорих, Хажуу улааны хорих ангид хөдөлмөрийн тоо бүртгэгч, ЗХХБУГ-ын Улс төрийн хэлтэст сурган хүмүүжүүлэгч,
1976-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын нарийн бичгийн дарга, Улсын аюулаас хамгаалах газарт ахлах төлөөлөгч, Нийгмийг аюулаас хамгаалах яамны дээд сургуульд багш
1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн
2000-2001 онд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Хорих 401 дүгээр ангид боловсон хүчин, сургалт хариуцсан байцаагчаар тус тус томилогдон ажиллаж байсан.
Байлдааны хүндэт медаль, ойн медалиуд, ХЗДХЯ-ны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан. Хурандаа цолтой.
ДЭД ХУРАНДАА СУМЪЯАГИЙН ӨЛЗИЙБАЯРЫН
ТОВЧ НАМТАР
/2003-2008 он/
Сумъяагийн Өлзийбаяр нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг.
1987 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8 жилийн дунд сургууль, 1987-1990 онд Зөвлөлт Холбоот Улсын Джамбул хотын Техник мэргэжлийн сургуулийг автын засварчин мэргэжлээр, 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
1991 оны 01 дүгээр сараас Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Хорих 413-р ангид хянагч
1998 оны 06 дугаар сарын 01-нээс Шүүхийн шийдвэр биеүүлэх ерөнхий газрын Тамгын хэлтэст байцаагч
1999-2001 оны 05 дугаар сар хүртэл Шүүхийн шийдвэр биеүүлэх ерөнхий газрын харъяа БМҮАӨЗахиргаанд ахуй дэглэмийн байцаагч, Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга
2001 оны 05 дугаар сараас 2002 он 09 дүгээр сар хүртэл хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч
2003 оны 06 дугаар сараас 2008 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаад Булган аймаг дахь Хорих 439-р ангийн Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар томилогдсон.
2005 онд Хорих байгууллагын “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр, 2007 оны 07 дугаар сард Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө 3” зэргийн тэмдгээр тус тус шагнагдсан.
Дэд хурандаа цолтой.
ХУРАНДАА ОЧИРБАТЫН ХАДБААТАРЫН
ТОВТ НАМТАР
/2008-2012 он/
Очирбатын Хадбаатар нь 1965 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.
1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургуулийг Хуульч мэргэжлээр төгссөн.
1988-1990 онд Хөвсгөл аймгийн Прокурорын газарт хэсгийн прокурор
1990-1994 онд Булган аймгийн Прокурорын газарт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт эрхэлсэн туслах, орлогч прокурор
1994-2003 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн эрүүгийн ахлах төлөөлөгч, 1999 оноос Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх газрын Гүйцэтгэх алба тусгай тасгийн дарга
2007-2008 он хүртэл Хорих 411 дүгээр ангид Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, 2008-2012 онуудад Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байгаад 2012 оны 06 дугаар сард Хорих 441 дүгээр ангийн даргаар шилжин томилогдсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллах хугацаандаа “Албаны төлөө III”, “Албаны төлөө II”, “Албаны төлөө I” зэргийн тэмдэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Хүндэт ажилтан” тэмдэг, 2013 онд “Цэргийн хүндэт медаль”-аар, ШШГБ-ын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсан.
Шатрын спортын мастер. Хурандаа цолтой.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 443 дугаар ангийн даргаар ажиллах хугацаандаа дотоод орлогыг нэмэгдүүлэн ажиллаж Ерөнхий газрын хөрөнгө оруулалтаас гадна шинээр 8 барилга барьж, 6 автомашин худалдан авч, мөн хорих ангийн хэрмэн хашааг шинээр барьсны зэрэгцээ Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Шинэ-Идэр, Арбулаг, Цагааннуур, Завхан аймгийн Нөмрөг сумдад цагдаагийн хэсгийн барилгыг хугацаанд нь чанартай барьж ашиглалтад оруулж байсан. Түүнчлэн албаны сургалтын заал, албаны конторын өргөтгөлийн ажлыг дотоод нөөц бололцоондоо тулгуурлан хийж гүйцэтгэсэн.
ХУРАНДАА ХҮРЭЛГӨЛӨГИЙН Х.БАТМӨНХИЙН
ТОВЧ НАМТАР
/2012.06-2014.05 сар/
Хүрэлгөлөгийн Батмөнх нь 1970 онд Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн. Дээд боловсролтой, эрх зүйн магистр. Ам бүл 4: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
1978-1986 онд Завхан аймгийн Баянхайрхан сумын 8 жилийн дунд сургууль, 1986-1988 онд Завхан аймгийн Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн.
1988-1990 онд АА-ийн 150 дугаар ангид цэргийн алба хаасан.
1993-1997 онд Цагдаагийн дээд сургуулийг хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн.
2008-2010 онд Монголын үндэсний дээд сургуулийн магистрантурт суралцаж, эрх зүйн магистр зэрэг хамгаалсан.
2005 онд Оросын Холбооны Улсын Рязань хот дахь академийн дээд курст суралцаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд 2006 онд ШШГЕГ-аас Унгар улсад ажлын айлчлал хийх бүрэлдэхүүнд хамрагдаж туршлага судалсан.
Засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн ангийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн б/86 дугаар тушаалаар Салхит дахь хорих 433-р ангид хянагчаар, 1993-1997 онд Амгалан дахь Хорих 421-р ангид хянагчаар, 1997-1998 онд Хорих 415-р ангид ахуй дэглэмийн байцаагч, хэрэг бүртгэгчээр, 1998-2002 онд Хорих 419-р ангид ерөнхий жижүүр, ахуй дэглэмийн байцаагч, 2002-2012 онд Дундговь аймаг дахь ШШГА-ны даргаар, 2012-2014 онд Хөвсгөл аймаг дахь ШШГА-ны даргаар тус тус томилогдон ажиллаж байгаад 2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтэст ахлах мэргэжилтнээр шилжин томилогдсон.
Х.Батмөнх нь ШШГБ-ын “Баярын бичиг”, ШШГБ-ын “Албаны төлөө III”, “Албаны төлөө II”, “Албаны төлөө I” зэргийн тэмдэг, Төрийн дээд “Цэргийн хүндэт медаль”, Дундговь аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, ШШГБ-ын “Хүндэт тэмдэг”, ШШГБ-ын “Тэргүүний ажилтан”, Дундговь аймгийн “Тэргүүний ажилтан” тэмдэг, ШШГБ-ын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсан байна.
Хурандаа цолтой.
ХУРАНДАА ОТГОНБАЯРЫН БИЛГҮҮНИЙ
ТОВЧ НАМТАР
/2014.05-2015.07/
Отгонбаярын Билгүүн нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Дээд боловсролтой, хууль зүйн ухааны магистр.
1986-1996 онд Улаанбаатар хотын 45 дугаар дунд сургууль, 1997-2001 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй,
2007-2009 онд Цагдаагийн академийн магистрантурт суралцаж, эрх зүйн магистр зэрэг хамгаалсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 онд Хорих 435 дугаар ангид ахуй дэглэмийн байцаагчаар томилогдон, 2002-2004 онд Хорих 401 дүгээр ангид ахуй дэглэмийн байцаагч, нийгмийн ажилтан, 2004-2006 онд Дундговь аймаг дахь ШШГА-ны цагдан хорих байрны даргаар, 2006-2008 онд Хорих 409 дүгээр ангид ахлах төлөөлөгчөөр, 2008-2011 онд Хорих 413 дугаар ангид дэд даргаар, 2011 оны 03 дугаар сараас Хорих 411 дүгээр ангид гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар, 2011 оны 10 дугаар сараас Цагдан хорих 461 дүгээр ангид төлөөлөгчөөр, 2012 2013 онд Хорих 407 дугаар ангид төлөөлөгчөөр, 2013-2014 оны 05 дугаар сар хүртэл ШШГЕГ-ын Хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн ахлах мэргэжилтнээр, 2014 оны 05 сараас 2015 оны 7 дугаар сар хүртэл хугацаанд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны даргаар томилогдон ажиллаж байгаад ШШГЕГ-ын Нэгдсэн тоо бүртгэлийн тасгийн даргаар шилжин томилогдсон.
О.Билгүүн нь ШШГЕГ-ын даргын “Баярын бичиг”, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны даргын “Баярын бичиг”, Дундговь аймаг дахь ШШГА-ны даргын тушаалаар “Өргөмжлөл”, мөнгөн шагнал, ШШГБ-ын “Баярын бичиг”, ШШГБ-ын “Албаны төлөө II” зэргийн тэмдэг, Эрүүгийн цагдаагийн газрын даргын тушаалаар “Баярын бичиг”, Монголын Залуучуудын холбооны “Цэргийн алдар” алтан медаль, ШШГБ-ын 90 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, ШШГБ-ын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэг, Нийслэлийн Хүүхдийн төлөө төвийн “Шилдэг залуу” алтан медаль, ШШГБ-ын “Албаны төлөө I” зэргийн тэмдэг, Батлах хамгаалах яамны “Дайчин алдар” медаль, Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагнагдсан байна.
Хурандаа цолтой.
ЖАРГАЛСАЙХАН ОВОГТОЙ ХУРАНДАА Ж.БАТМӨНХИЙН
ТОВЧ НАМТАР
/2015 оны 07 дугаар сараас/
Жаргалсайханы Батмөнх нь 1978 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
1986-1996 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургууль, 1997-2001 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэйгээр төгссөн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2001 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/333 дугаар тушаалаар Хорих 405 дугаар ангид ээлжийн дарга, 2002-2008 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2008-2013 онд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар, 2013-2015 онд Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга, 2015 оны 07 дугаар сараас Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байна.
Хурандаа Ж.Батмөнх нь Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, 2007 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд үйлдэгдээд илрээгүй байсан хүн амины гэмт хэргийг илрүүлэн, Эрүүгийн цагдаагийн газрын “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын “Албаны төлөө I, II, III” зэргийн тэмдгээр, Хөвсгөл аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн “Тэргүүний ажилтан”-наар, Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль, ШШГБ-ын “Салбарын тэргүүний ажилтан” тэмдэг, ХСИС-ийн 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг”, Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”, мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан” тэмдгээр тус тус шагнагдсан.
Хурандаа цолтой.