"Үндсэн хуулийн өдөр"-ийг тохиолдуулан алба хаагчдын дунд ширээний теннисний тэмцээнийг эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулсан бөгөөд уг тэмцээний эмэгтэй төрөлд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Д.Чанцалдулам, эрэгтэй төрөлд хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Баасансүрэн нар хурд, хүч, авхаалж самбаагаараа хамт олноо манлайлж тэргүүн байр эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн алба хаагч болон тэмцээнд идэвхтэй оролцсон нийт алба хаагчдадаа спортын өндөр амжилт хүсье.