Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулж буй "Нээлттэй хаалганы өдөрлөг" нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын "Нэг цэг"-ийн үйлчилгээний газар 17 цаг хүртэл зохион байгуулагдаж байна.
Уг өдөрлөгөөр:
- Байгууллагын үйл ажиллагааг танилцуулах
- Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орох хүсэлт гаргасан иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Хорих ял эдлүүлэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө өгөх
- Архивын лавлагаа олгох
- Иргэд, аж ахуй нэгжид өр төлбөртэй эсэх лавлагаа олгох зэрэг үйлчилгээг үзүүлж байна.