АЛБА ХААГЧДЫН ДУНД БОГИНО ӨГҮҮЛЛЭГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, утга зохиол, яруу найргаар дамжуулан алба хаагчдыг соён гэгээрүүлэх зорилгоор “Богино өгүүллэгийн уралдаан”-ыг зохион байгууллаа.
Тус уралдааны шүүгчээр Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Б.Сарантуяа ажилласан бөгөөд тэргүүн байрт шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Биндэръяа, хоёрдугаар байрт ээлжийн дарга, ахлах дэслэгч С.Батжаргал, гуравдугаар байрт хуяглан хүргэлтийн ажилтан, хошууч Б.Отгонжаргал нар тус тус шалгарч, цалингийн хувиар шагнууллаа.
 

Add comment

reload, if the code cannot be seen