Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2024 оныг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын “Ахлагчийн хөгжлийг дэмжих жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласантай холбогдуулан дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас санаачлан аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Мини марш-тактик”-ийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээнд нийт 8 байгууллагын 40 гаруй алба хаагч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний үйл ажиллагаанд оролцогч байгууллагуудын удирдлагууд, Хөвсгөл аймгийн засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбат, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ч.Алтансүх нар оролцож, тэргүүлсэн баг тамирчдад шагнал гардууллаа.