Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр ахмад ажилтнуудад байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулга хийж, санал хүсэлтийг нь хүлээн авсан бөгөөд аймгийн ИТХ болон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын шагналаар нийт 11 ахмад ажилтан шагнагдаж, шагналыг газрын дарга, хурандаа Б.Эрдэнэбат болон Ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Т.Доржготов нар гардуулан өгч баяр хүргэлээ.