Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2024 оны “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дээшлүүлэх” зорилт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аймгийн “Цээнэ” эмнэлэгтэй хамтран алба хаагчдыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Мөн энэ үеэр хүмүүжигч нарыг эрт илрүүлэгт хамруулсан бөгөөд цаашлаад ахмад ажилтнуудыг хамруулахаар харилцан тохиролцоод байна.