“АЛГАНААС ЗҮРХЭНД” НОМЫН АЯН ЭХЛҮҮЛЛЭЭ

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Алганаас зүрхэнд” нэртэйгээр номын аяныг эхлүүллээ.
       Цагдан хорих байранд хоригдож буй этгээдүүдийн сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах, номоор дамжуулан нийгмийн харилцаанд ухамсартайгаар бие даан оролцоход дэмжлэг үзүүлэх, эерэг зан байдлыг төлөвшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн дунд уг аяныг өрнүүлж байна.
Аяны хүрээнд Нийгмийн даатгалын хэлтэс, Монгол Шуудан ХХК-ны Хөвсгөл аймаг дахь Шуудан үйлчилгээний газрын хамт олон нэгдэж, ном хандивлалаа.
Ном хандивлах аян 14 хоног үргэлжлэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна.
 

Add comment

reload, if the code cannot be seen