Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Нэгдсэн эмнэлгээс санаачилан зохион байгуулж буй “Донор та амь тэтгэгч” аянд тус газрын алба хаагчид нэгдэж цусаа хандивлаж, сайн үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан бөгөөд энэ үеэр Хөвсгөл аймгийн Цусны төвийн эмч, мэргэжилтнүүд “Цус хандивлахын ач тус, биед ямар эерэг нөлөөтэй вэ” талаар сургалт, мэдээлэл хийлээ.