ХОЙМОР НУТГИЙН МАЛЧИН ТҮМЭНДЭЭ ТУСАЛЪЯ ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлагчийн зөвлөлийн уриалгаар “Хоймор нутгийн малчин түмэндээ тусалъя” хандивын аянд тус газрын хамт олон нэгдэж, мөнгөн хандивыг аймгийн Шуурхай штабын дарга, аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатарт хүлээлгэн өглөө.
       Өвөлжилт хүндэрсэн сумдын малчдад туслах зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Улаан загалмай хорооноос хамтран тус аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.

Add comment

reload, if the code cannot be seen