АХЛАГЧИЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2024 оныг “Байгууллагын соёлыг төлөвшүүлж, ахлагчийн манлайллыг дэмжих” жил болгон зарласан зорилтын хүрээнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ахлагч бүрэлдэхүүний үүрэг оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Ахлагчийн зөвлөгөөн” зохион байгууллаа.
 
      Ахлагчийн зөвлөгөөнийг нээж, тус газрын дарга, хурандаа Б.Эрдэнэбат хэлсэн үгэндээ 2024 онд ахлагчийн манлайллыг хөгжүүлж, нийгмийн баталгааг бэхжүүлэх, ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр ажил, арга хэмжээг үе шаттай зохион байгуулан ажиллахаа илэрхийллээ.
     Энэ үеэр ахлагч нарын дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал хүсэлтийг нь сонссон бөгөөд бэлтгэл хошууч М.Батбаяр, бэлтгэл ахлах ахлагч Э.Ганболд нарыг урьж, ажиллаж байсан үеийн орчин нөхцөл, ажлын туршлагаас нь хуваалцлаа.
      Мөн зөвлөгөөний үеэр ахлагч бүрэлдэхүүний дунд “АКМ бууны угсаргаа, задаргаа”, “АХА” зэрэг тэмцээн зохион байгуулж, тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж, урамшууллаа.
 

Add comment

reload, if the code cannot be seen