БЭЛТГЭЛ ХОШУУЧ Г.ДАВААЖАВД “ӨРГӨӨ” ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ахмад ажилтнуудын нийгмийн баталгааг бэхжүүлэх, ар гэрт нь бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор ахмад ажилтан, бэлтгэл хошууч Г.Даваажавд өргөө цагаан гэр гардуулан өглөө.
Өргөө цагаан гэрийг тус газрын дарга, хурандаа Б.Эрдэнэбат, дэд бөгөөд цагдан хорих байрны дарга, хошууч Л.Ариунболд, ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Т.Доржготов, бэлтгэл ахлах ахлагч Н.Батцэцэг нар гардуулж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Add comment

reload, if the code cannot be seen