БЭЛТГЭЛ АХЛАХ ДЭСЛЭГЧ Ц.НЯМДОРЖИЙН “ХӨДӨЛМӨРИЙН АЛДАР”-ЫГ ТЭМДЭГЛЭВ

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахмад ажилтан, бэлтгэл ахлах дэслэгч Ц.Нямдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 137 дугаар зарлигаар Төрийн дээд “Алтан гадас одон"-оор энгэрээ мялаасан бөгөөд түүний “Хөдөлмөрийн алдар”-ыг тэмдэглэн өнгөрүүллээ.
       Хөдөлмөрийн алдрыг тэмдэглэн өнгөрүүлэх үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав ирж Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дээд шагнал болох “Чингүнжавын одон”-г гардуулан өгч ахмад ажилтан Ц.Нямдоржийн гэр бүл, үр хүүхдэд эрүүл энх, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөлөө.

Add comment

reload, if the code cannot be seen