Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт орон нутгийн төсвөөр албан хэрэгцээнд ашиглах PRIUS-30 маркийн автомашиныг аймгийн Засаг дарга өнөөдөр (2024.03.04) гардуулан өглөө.
Автомашин гардуулах үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Засаг даргын орлогч М.Хуягбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбат нар оролцлоо.
Энэ үеэр тус газрын дарга, хурандаа Б.Эрдэнэбат Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа орон нутгийн удирдлагуудад талархал илэрхийлээд тухайн автомашиныг хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан ялтан, этгээдүүдэд хяналт тавих, цаашлаад энэ төрлийн ялын хэрэгжилтийг хангахад томоохон дэмжлэг болж байгааг онцолсон юм.