ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас зохион байгуулж буй “Хяналт” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

      Тус зөвлөгөөнд аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, сумдын хэсгийн төлөөлөгчид болон Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Гансүх, шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Э.Сумъяажав, төлөөлөгч, хошууч Б.Хүрэлсүх нар оролцлоо.

      Зөвлөгөөнөөр “Шүүхээс ялтан, этгээдэд холбогдох шүүхийн шийдвэрийг хүнгүй хүлээн авах ажил”-ын хүрээнд шүүхээс хүнгүй хүлээн авсан шүүхийн шийдвэрт холбогдох ялтан, этгээдийг олж тогтоох, хяналтад авах, ял эдлүүлэх ажиллагааг эрчимжүүлэх, хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцож, мэдээлэл хийлээ.

 

Add comment

reload, if the code cannot be seen