ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар болон Мөрөн сумын засаг даргын Тамгын газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ч.Алтансүх, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Болд, Цагдаагийн газрын ахлах мөрдөгч, хошууч Г.Буянжаргал, Мөрөн сумын засаг даргын Тамгын газрын дарга Ч.Нэргүй, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд бөгөөд цагдан хорих байрны дарга, хошууч Л.Ариунболд болон эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч нар оролцлоо.
       Зөвлөгөөнөөр “Хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг гүйцэтгэхэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо.

Add comment

reload, if the code cannot be seen