Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвтэй 2024 онд хамтран ажиллах төлөвлөгөөг баталлаа.
Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний үйл ажиллагааг харилцан дэмжин ажиллах, алба хаагч, тэдний хүүхдүүдэд мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө, мэдээлэл өгөх, бага насны хүүхдүүдийг хөлийн тавхайн үзлэг оношилгоонд хамруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүний хийж, үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, харилцан сургалт, мэдээлэл солилцох зэргээр олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн энэ үеэр нийт бие бүрэлдэхүүн тус төвийн орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, “Шийдвэр гаргах түвшний оролцооноос ээлтэй орчин эхэлнэ” аянд нэгдэн, сэтгэл зүй, нөлөөллийн сургалтад хамрагдлаа.