ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехникийн коллежтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
       Тус гэрээг байгуулснаар алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг мэргэжил олгох сургалтад хамруулах, түүнчлэн ял эдэлж буй хүмүүжигч, шүүхээс хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан ялтан, этгээдүүдийг мэргэжлийн болон хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамруулах нөхцөл бүрдэж байгаа бөгөөд суралцан төгсөгчдөд “Мэргэжлийн үнэмлэх”, “Чадамжийн гэрчилгээ” олгохоор боллоо.

Add comment

reload, if the code cannot be seen