Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авъяас” ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад албаны онцлог, байгууллагын үйл ажиллагаа болон мэргэжил сонголтын талаар мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Тус сургалтад 20 гаруй сурагч хамрагдсан бөгөөд тус газрын орчин нөхцөл, ажлын байртай танилцлаа.