Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид “Дохионы хэл”-ний анхан шатны сургалтад хамрагдлаа.
Олон Улсын сонсголгүй иргэдийн эрхийг хамгаалах 7 хоногийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөс "Шидэт гар” дохионы хэлний анхан шатны сургалтыг дохионы хэлний багш, орчуулагч, докторант Б.Саранчимэг багштай хамтран зохион байгуулсан бөгөөд тухайн сургалтад тус газрын тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Д.Чанцалдулам, сэтгэл зүйч, хошууч А.Сайнтуяа, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Билэгсайхан нар хамрагдан, “Батламж”-аа гардан авлаа.