ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН ХАНГАЙН БҮСИЙН “СПОРТЫН ОЛОН ТӨРӨЛТ ТЭМЦЭЭН”-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

      Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бие бүрэлдэхүүний дунд нийтийн биеийн тамир, спортыг дэлгэрүүлэх, хамт олны эв нэгдлийг хангах, алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор зохион байгуулж буй 2024 оны аварга шалгаруулах “Спортын зургаан төрөлт тэмцээн”-ий Хангайн бүсийн тэмцээнийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги хариуцан зохион байгуулсан бөгөөд тус газрын баг тамирчид амжилттай оролцлоо.
      Тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хангайн бүсийн хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн алба хаагчид оролцож, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, дартс, туухай өргөлт, шатрын төрлөөр оюун ухаан, ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
      Шатрын эрэгтэй төрөлд Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Гансүх дэд байр, ширээний теннисний эрэгтэй төрөлд шийдвэр гүйцэтгэгч, ахмад Б.Наранбаяр тэргүүн байр, Туухай өргөлтийн эмэгтэй +65 кг-ийн жинд: бага эмч, ахлах дэслэгч Б.Нандинцэцэг, туухай өргөлтийн +80 кг-ийн жинд хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Наранбаатар нар дэд байр,
Волейболын эрэгтэй төрөлд тус газрын баг тамирчид гуравдугаар байр, эрэгтэй төрөлд дэд байр, Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баг тамирчид тэргүүн байранд тус тус шалгарлаа.
Сагсан бөмбөгийн эмэгтэй шилдэг тоглогчоор Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архив, бичиг хэргийн ажилтан, ахлах ахлагч Э.Нандин-Эрдэнэ, шилдэг эрэгтэй тамирчнаар тус газрын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Г.Наранбаатар нар тус тус шалгарсан бөгөөд багийн нэгдсэн дүнгээр тус газрын тамирчид Дэд байранд шалгарлаа.
      Нийт тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсье.

Add comment

reload, if the code cannot be seen