ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗРЫН ДАРГА, ХУРАНДАА ЖАРГАЛСАЙХАНЫ БАТМӨНХИЙН ТОВЧ НАМТАР

Жаргалсайханы Батмөнх нь 1978 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн.  Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй

1986-1996 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн дунд сургууль,

1997-2001 онд Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар 2001 оноос Хорих 405 дугаар ангид ээлжийн дарга, 2002-2008 онд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2008-2013 онд Хөвсгөл аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанд Гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргаар, 2013 оны 08 дугаар сараас Өвөрхангай аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар, 2015 оны 07 дугаар сараас Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар тус тус томилогдон, Улсад нийт 24 жил, ШШГБ-д 24 жил ажиллаж байна. Хурандаа цолтой.

Back to top button